Орос улсаас цөмийн терроризмын эсрэг  МАГАТЭ-гийн санаачилгуудыг дэмжиж байна. Тухайлбал цөмийн материалыг хамгаалах конвенци тэдгээрийн дотор байна. Гэвч эдүгээ зарим улс  түүнийг батлаагуй байна. Энэ нь ажлыг хүндрүүлсэн гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Сеулд цөмийн  асуудлаархи дээд хэмжээний уулзалтын ур дүнгээр мэдэгдлээ.

Цацраг идэвхит зэвсэг,материалыг дэлгэрүүлэхгүй байх болон цөмийн терроризмын аюул  цөмийн асуудлаар Өмнөд Солонгосын Сеулд хийсэн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг боллоо. Энэ нь олон улсын аюулгуй байдалд тулгарсан ноцтой аюулын нэг гэж төгсгөлийн албан мэдээнд онцлосон юм. НҮБ-ын ЕА эл асуудал дээр 2005 оноос ажиллаж байна. Тэр үед 1540 тоот тогтоолыг батласан билээ. МАГАТЭ цөмийн хаягдлын хөдөлгөөнд хяналт тавьж байна. Мөн Орос  улсын идэвхтэй оролцоотойгоор цөмийн террорын ажиллагаантай тэмцэх конвенцийг батлав. Нормативын өргөн үндэс суурь байсан ч эдгээр асуудлын шийдвэрийг урагш ахиулаагуй гэж Сеулд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглээд: «Бид өнөөгийн конвенцуудийг шинэчилж, цөмийн  террорын ажиллгаантай тэмцэхийг санаачилсан. Эдүгээ нормативын үндэс суурь байсан ч бух улс түүнийг тэр болгон батлахгуй байна. Үүнд зохих хэмжээний зардал шаардагдах нь мэдээжийн хэрэг. Гэвч бид   хөрөнгө гаргаж байна. Иймээс манай цөмийн эрчим хүчний аж уйлдвэр дэлхийд хамгийн тэргүүний байр эзлэсэн хэмээн үзэж байна. Бусад улс ч сүйдэх аюулаас сэрэмжлэхийн тулд бас ийн ажиллагаа явуулах ёстой» гэв.

Эдүгээ Орос улс цөмийн аюулгуй байдлын төлөө идэвхтэй тэмцэж байна. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг хариуцах тусгай төвийг манай оронд байгуулсан .

Цөмийн терроризмтэй хийх тэмцэл бол  олон улсын зорилтын зөвхөн нэг хэсэг юм. Цөмийн технологитэй байх нь тодорхой  хэмжээний хариуцлагатай холбоотой юм. Гэвч зарим улс ийн хандлагыг бүрэн ойлгохгуй байна. Орос улсаас энэ талаар практик тусламж үзүүлж чадна гэж Олон улсын цөмийн боловсролын төвийн захирал Виктор Мурогов хэлээд: «Орос улсаас терроризмтэй тэмцэх тухай конвенцид гарын усэг зураагуй орнуудыг  шуумжлэх нь  учир үндэстэй юм.. Юу гэвэл энэ нь олон улсын аюулгуй байдлын системийн нэг хэсэг билээ. Зөвхөн нэг хэсэг гэдэгт анхаарлыг хандуулая. Чернобылийн осолын дараа  аюулгуй байдлын соёл гэгчийг  цөмийн салбарт нэвтрүүлсэн билээ. Мөн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй ба терроризмтэй тэмцэх хүрээнд тийм соёл гэгч байх ёстой. Манай орон цөмийн энергийг хөгжүүлэх ба шинэ шинэ улсыг түүнийг ашиглахад оролцуулах талаар тэргүүний байр эзлэж байна. Росатом нэгдэл цөмийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх тухай 20 гаруй хэлэлцээр гадаад улсуудтай байгуулаад байна. Энэ агуулгаар эдгээр улсын мэргэжилтнүүдийн боловсрол  юуны түрүүнд цөмийн ба аюулгуй байдал, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх соёл гэгчэд гойд анхаарал тавих ёстой» гэв.

Цацраг идэвхит материалын хууль бус эргэлтээс сэрэмжлэх системийг байгуулсан нь Орос улсаас цөмийн аюулгуй байдлын төлөө тэжмцэх замаар хийсэн бас нэг тодорхой алхам боллоо.