Новосибирск, Барнаул, Бердск зэрэг томоохон хотуудыг усаар хангаж байгаа оросын хамгийн урт сибирийн Обь мөрний усан хур тундас дутагдсан учраас татарч байна. Цаг уур,ус судлаачдын мэдээлснээр энэ өвөл бус нутагт хэвийн хэмжээнээс хоёр дахин бага цас оржээ. Навигацийн улирал ч гол мөрний тээвэрт таагуй болно. Хур тундас бага байгаагийн улмаас сибирийн олон гол мөрөн ёроол хүртлээ хөлдөв. Усны тувшин зохих хэмжээнд хүрэхгүй бол голын загас турс орхих талаар түвэг бэрхшээл гарч мэднэ хэмээн эрдэмтэд үзэж байна.