Энэ сарын 23-нд францын Куру сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн «Эдоардо Амальди» европын ачаа тээврийн сансрын хөлгийг өчигдөр орой Олон улсын сансрын станцын оросын хэсэгт залгав. Навигацийн нарийн багажаар тоноглосон сансрын хөлгийг «Од» модультой автомат дэглэмээр залгажээ. Италийн физикч Эдоардо Амальдийн нэрэмжит сансрын ачаа тээврийн  хөлгөөр станцын багийн гишүүдэд барагцаалбал 6,6 тонн ачаа хүргэв.