Хятад улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжихээ больж байна хэмээн АНУ-ын Төрийн депараментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд үзэж байна.Хятад Аннаны уйл ажиллагаа ба НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаархи мэдэгдлийг дэмжсэн явдлыг тэрээр нотолгоо болгон дурдав. БНХАУ-ын дарга Ху Зиньтао Сеулд цөмийн аюулгуй байцдлын асуудлаархи олон улсын форумын хүрээнд  хэд хэдэн уулзалт  хийж, түүний дотор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой уулзаж, Сирийн асуудлаархи Хятадын байр суурийг тайлбарлажээ. Үүний өмнө Хятад улсаас Сирийг хямралаас гаргах өөрийн төлөвлөгөөг санаачилсан билээ. Аннаны төлөвлөгөөний нэгэн адил  хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, Сирийн дотоодын өргөн цар хүрээтэй яриа хэлцээ хийж, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд ачаа чөлөөтэй тээвэрлэхийг хятадын төлөвлөгөөнд шаарджээ. Үүний хамт Сирид нэг ч талыг дэмжихгүй байна гэж хятадын талаас удаа дараа онцлосон юм.