Оросын Ка-226Т нисдэг тэрэг оролцож буй энэтхэгийн тендер шувтарч байна. Ганц нэгэн нисдэг тэрэг оросынхтой өрсөлдөж мэднэ гэж Орос улсын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн дэд захирал Александр Фомин сэтгүүлчдэд мэдээллээ. Тендерийн захиалга тодорхой төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг гэж тэрээр онцлов. Энэтхэгийн хуурай замын цэрэг болон Цэргийн нисэх хүчин тагнуулын ба ажиглан турших 197 нисдэг тэрэг худалдан авах төлөвлөгөөтэй байна. Eurocopter компанийн АS550 С3 Fennec нисдэг тэрэг мөн тендерийн хүрээнд оросын нисдэг тэрэгтэй өрсөлдөж байна.»Рособоронэкспорт» нэгдлээс «Оросын нисдэг тэрэгууд»  нэгдлийн үйлдвэрүүдийг  оролцуулах хөтөлбөрийн хүрээнд  Ка-226Т нисдэг тэрэгний  дэд систем, агрегатыг хамтран үлдвэрлээд дараа нь эдгээр нисдэг тэргийг Энэтхэхгт угсрахыг санаачлав. Түүнчлэн ОХУ-аас шинэ загварын Ка-226Т нисдэг тэрэг хамтран зохион бүтээхийг санаачласан. 2011 онд Орос улс 22 байлдааны нисдэг тэрэг нийлүүлэхийн төлөө энэтхэгийн тендерт хожигдсон билээ.FIDAE олон улсын цэрэг, нисдэг ба сансрын техникийн 17-р үзэсгэлэн одоо Чилийн Сантьягод ажиллаж байна.