Энх тайван зорилгоор цөмийн хөтөлбөрөө боолвсруулж байгаа улсын эсрэг хүч хэрэглэх эрх хэнд ч байхгуй гэж өчигдөр Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Иран улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахимитай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдлээ.Ираны цөмийн асуудлаар хийх Иран ба олон улсын зургаан зуучийн  уулзалтыг хүлээж авахад Турк улс бэлэн байна гэж Эрдоган онцлов. АНУ,Хятад, Франц,Их Британи, Орос зэрэг НУБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс түүнчлэн Германи ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхэд зуучлаж байна. Тегеран ба олон улсын зургаан зууч улсын төлөөлөгчид 4-р сарын 13-нд  хэлэлцээ хийнэ гэж Иран улсын ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  уулзалт хийх өдөр хугацааг  уялдуулан зохицуулсан Гэвч чухам хаана уулзах шийдвэр гаргаагуй байна. Ойрын өдрүүдэд эл асуудлыг шийдвэрлэнэ. Зургаан зүүчийн Ираны төлөөлөгчидтэй хийх уулзалтыг хүлээж авах тухай Туркийн саналыг Рахими сайшаан дэмжив. Эдгээр хоёр улс төрч сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв.