Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын төр засгийн удирдагчид өнөөдөр Иракийн нийслэл Багдад хотноо уулзах юм. Сири улсыг  сунжрасан хямралаас гаргах зам дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно. Арабын улсуудын холбооны гишүүн бус орнуудын төлөөлөгчид мөн уулзалтад оролцохгуй. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг уулзалтад оролцохыг уриагуй байна. НҮБ ба Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан өнөөдөр Багдадад хүрэлцэн очих ёстой. Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар өчигдөр хуралдааныхаа үр дүнгээр сирийн хямралыг зохицуулах Аннаны төлөвлөгөөг сайшаан дэмжив. Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын удирдагчид ч тус төлөвлөгөөг дэмжинэ хэмээн үзэж байна. Юуны туруунд байлдааны ажиллагааг зогсоож, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчдийг Сирид оруулах зөвшөөрөл өгч, сөрөг хүчинтэй яриа хэлцээ хийж эхлэх тухай төлөвлөгөөнд заажээ. Үүний хамт Арабын улсуудын холбооны гишүүд  Асадыг огцоруулахыг дээд хэмжээний уулзалтынхаа үеэр шаардах гээгүй. Аннаны санаачилга бол Сири улсын хувьд цуст ажиллагааг гааруулалгуй мөргөлдөөнийг зохицуулах «сүүлчийн боломж» болсон гэж  арабын орнуудын ГХ-ийн сайд нар үүний өмнө тэмдэглэсэн билээ. Харин Арабын улсуудын холбооноос сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн билээ. Дээд хэмжээний уулзалт сүүлийн 20 жилд анх удаа Ирак улсад хуралдах хийгээд түүнийг байгууллагын түүхэнд анх удаа шийт засгийн газар бүхий улс дарглана.