Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэг улсад айлчилж дуусана. Тэрээр хоёр өдрийн айлчлалынхаа төгсгөлийн өдөр  Бразили, Орос,Энэтхэг, Хятад, ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькогийн хэлснээр бол дээд хэмжээний уулзалтад оролцогчид «дэлхийн эдийн засаг, санхуугийн байдалд гунзгий дун шинжилгээ хийх, 6-р сард Мексик улсад болох  «хорины» дээд хэмжээний уулзалтын өмнө БРИКС-ын гишүүн орнудын байр суурийг уялдуулан зохицуулах зэрэг асуудалд гойд анхаарал тавих юм. Түүнээс гадна Москва Олон улсын валютын сангийн шинэтгэл ба БРИКС-ын гишүүд тус сангийн санхуугийн нөөцийг нэмж аривжуулахад хэрхэн оролцох асуудлын хэлэлцүүлэгийг сонирхож байна гэж Приходько хэлэв. Дээд хэмжээний уулзалтын дараа Оросын төрийн тэргүүн Энэтхэг улсын ерөнхийлөгчтэй уулзах юм. Тэд Орос улсаас Энэтхэгт АЦС-ын шинэ шинэ  блок барих боломжийг авч үзнэ гэж Сергей Приходько хэллээ.