Дэлхийн хамгийн түргэн хөгжиж буй  эдийн засаг бүхий улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Делид нээгдсэн тухай АФП агентлаг мэдээллээ. Нэгдэн нягтрах болон дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын байгууллагуудад нийтийн байр сууриа боловсруулах  асуудал Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ЕАБНУ зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг билээ. Дэлхийн эдийн засгийн тогтвортой тэнцүү өсөлт, олон улсын аюулгуй байдал, олон улсын удирдах байгууллагуудын шинэтгэл, БРИКС бүлгээс тогт- вортой хөгжил, хүнсний ба эрчим хүчний аюулгуй байдалд оруулах хувь нэмэр  зэрэг асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь багтсан. Дээд хэмжээний уулзалтаас санхуу-эдийн засгийн хөгжил ба олон улсын улс төрийн байдалд нааштай нөлөө үзүүлэх шийдвэр гаргана гэдэгт Орос улс найдаж байна. Түүнчлэн уулзалт олон улсын тавцанд БРИКС булгийн байр суурийг бэхжуулж, булгийн хамтын ажиллагааг олон чиглэлээр урагш ахиулна гэж Москва найдаж байна. «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банк байгуулах нь дээд хэмжээний уулзалтын гол асуудлын нэг хэмээн өрнөдийн ажиглагчид үзэж байна. Өчигдөр булгийн гишүүн орнуудын эдийн засгийн сайд нар БРИКС-ын албан ёсны анхны  байгууллага болж мэдэх тус банк байгуулах санаачилгыг дэмжсэн байна. Энэ банкнаас хөгжиж байгаа орнуудын барилга, дэд бүтцийн төлүүдийг санхуужуулэх юм. Түүнээс гадна Энэтхэг улсаас БРИКС-ын эрчим хүчний форумыг байгуулахыг санал болгожээ.