Лондонд ЗD хэмжээст “Титаник”-ийн дэлхийн нээлт мягмар гаригт болов.  Киноны зохиогчид шинэ бүтээлийг  2012 оны 4-р сарын 15- нд болох тус хөлөг онгоц сүйрсэний 100 жилийн ойд зориулжээ.    Продюссер Дон Ландаугийн ярьснаар,хальсыг З хэмжээст форматад шилжүүлэхэд 18 сая доллар зарцуулсан.  “Өргөтгөсөн “ хувилбарыг бүтээхэд  60 хоногийн  турш 300 хүн ажиллажээ.  Ландаугийн үзэж байгаагаар,  ЗD хэмжээст  хувилбарт  сүйрлийн үзэгдэлүүд бус, 1,5 цаг үргэлжлэх  Роза, Жек хоёрын хайр сэтгэлийн түүх  илүүтэй таатай болсон  ажээ. Дэлхийн тайзнаа “Титаник” З хэмжээст кино нь 4-р сарын 4-ний өдрөөс эхэлж гарна.

Гэрэл зураг