3-р сарын 28,29-ний өдрүүдэд  болох БРИКС-ийн ДХУ-д оролцохоор    Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын тэргүүн нар  лхагва гаригт Энэтхэгийн нийслэл Делид хүрэлцэн ирэв.  Хөгжиж байгаа эдийн засгийн  энэхүү  бүлэглэл нь хамтдаа  дэлхийн эдийн засгийн нилээд хувийг бүрдүүлж буй юм.  Дээд хэмжээний  уулзалт дээр Орос улс форумд оролцогчдын байр суурийг   Мексикийн  “Их хорийн” ДХУ-ын дэлхийн эдийн засгийн тулгамдсан  болон  олон улсын хурц асуудлуудыг зохицуулахад чиглүүлэх   төлөвтэй байгаа юм.  Лхагва гаригт Делид Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БРИКС-ийн ДХУ-ын тухай ярихдаа, энэхүү  байгууллага нь  дөнгөж бий болж байгаа. Гэхдээ түүний  үзэж буйгаар, хурдацтай  хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудад тэдгээрийн эдийн засгийн төлөвийн тогтмол мэдээллэл солилцож байх нь маш чухал юм.  ОХУ-ын ерөнхийлөгч  үзэхдээ, зарим тохиолдолд БРИКС-ийн орнууд нь  эдгээр асуудлаар зөвшилцсөн байр сууриа гаргаж болох юм. Лхагва гаригт  Делид БРИКС-ийн орнуудын удирдагчдийн  хоёр талын уулзалт болсон юм.Ерөнхийлөгч Д.Медведев Орос болон ӨАБНУ-ын хамтын ажиллагааны тухай ерөнхийлөгч Жейкоб Зуматай ярилцав. Түүнчлэн  Оросын төрийн тэргүүн  БНХАУ-ын дарга Ху Зиньтаотой  хоёр талын хамтын ажиллагаа болон дэлхий дахины тулгамдсан асуудлуудаар ярилцав.Нөгөөтэйгүүр, энэтхэгийн нийслэлд БРИКС-ийн орнуудын эдийн засгийн сайд нарын оролцсон  ажил хэрэгч форум болж өнгөрлөө.  Орос улсын эдийн  засгийн хөгжлийн сайд  Эльвира Набиуллина сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, форум дээр сайдуудад Орос улс ДХБ-д нэгдэн орсноор ямар ирээдүй нээгдэж байгаа таалар ярьсан гэв. Түүнчлэн,  БРИКС-ийн орнууд  “Юг-Юг” нэртэй хөгжлийн  банкийг  байгуулах санаачилгыг сайшаан дэмжсэн гэв.   Түүний ярьснаар, энэ нь харилцан хөрөнгө  оруулалт болон харилцан худалдааг хөгжүүлэхэд ашиг тустай.  Мөн  БРИКС-ийн ДХУ-ын хүрээнд  үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгох тухай гэрээнд гарын үсэг зурна. БРИКС-ийн ДХУ-ын гол хуралдаанууд пүрэв гаригт  цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй  болох ажээ.