НҮБ-ын Афганистан дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газар өнөөдөр 10 нас хүрлээ. Эрх мэдлийг 2002 оны 3-р сарын  28 ний өдөр батласан юм. Арван жилийн хугацааны зарим нэг дүгнэлтийг Петр Гончаров тайлбарлана.

НҮБ-ын Афганистан /UNAMA/ дахь Их Британий бүрэн эрхэт төлөөлөгчийг цомхотгосон явдал нь Кабулын энгийн номхон иргэдийн үгийн санд ямарч орчуулгагүй шууд найдвартай орлоо.  Тэр үеийн төлөөлөгчийн газрын тэргүүн  Стефан Де Мистура болон   UNAMA-гийн албан ёсны төлөөлөгч Султан Бахин нар афганистаны ХМХ-үүдээр байнга дуртайя ярьж, төлөвлөгөөгөө хуваалцаж байв. Өнөөдөр тэд юу  хийсэн, юу хийгээгүй вэ гэдийг ярих цаг нь иржээ.

UNAMA нь  Афганистаны эдийн засгийг сэргээх салбарт, мэдээж хэрэг, нилээд үр дүнд  хүрч чадаагүй. Гэсэн ч, жишээ нь, орчин үеийн Төв Азийн тулгамдсан асуудлын шинжээч Аждар Куртовын үзэж байгаагаар, амжилтууд байсан ажээ. Тэдгээрийн гол нь, магадгүй зам тээвэр байж болох юм .

«Афганистаны аж ахуйн хамгийн хурц асуудал нь холбоо харилцаагүйгээс гардаг  байсан.  Мэдээж хэрэг, Афганистаны  сэргээн мандат нь автозамын сүлжээ байгуулахгуйгээр  боломж үгүй юм.  Чухамдаа  UNAMA нь үүнээс эхэлж, нилээд амжилтанд хүрсэн  билээ» гэж Аждар Куртов хэллээ.

Үнэхээр замын сүлжээг сэргээн “амь оруулсан” юм. Аливаа шинэ буюу хуучин замыг   ашиглалтанд өгөх нь жинхэнэ баяр болж байв. Тэр ч бүү хэл, зам дагаад жирийн дэд бүтэц хөгжиж байлаа. Зах, хоолны газар, дэлгүүр хоршоо  г.м., гэхдээ хамгийн гол нь сургуулиуд нээгдэж байв. Зарим үед бүр майханд нээж байв.Энэ бүгд нь амьдрал талибуудын өмнөх бүү хэл, бүр моджахедуудын өмнөх үед эргэн орж байгаа  ид шидийн мэт санагдаж байв. Гэтэл ид шид нь ид шидээрээ, харин байдал хэвээр байх ажээ. Үүнд буруутай  нь үндэсний эвдэрэл. Харин  UNAMA   үүнд ямарч хүчгүй байлаа. Яагаад?

Афганистаны UNAMA нь улс-төрийн асуудалд хатуу ажиллах бөгөөд НҮБ-ын АЗ-ийн мандатын тодорхой  хүрээнд ажлаа явуулна. Тухайлбал, АЗ-ийн тогтоолд, үндэстний эвлэрлийн процесс нь афганистаны засгийн газрын удирдлаган дор хөгжих ёстой гэж заажээ.  Тэгээд зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн   зэвсгээ хураалгах, одоогийн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөх болон Аль-Каидатай бүр мөсөн холбоогоо таслах-  эдгээр гурван эвлэрлийн суурь зарчмуудыг үг дуугүй биелүүлэх ёстой юм.  Чухамдаа   эдгээр гурван  шаардлага нь талибуудыг үг дуугүй бууж өгөхийг шаардаж буй юм.

Афганистаны нийгэм /талибуудыг эс тооцвол/нөхцөл байдал ингэж эргэхийг хүлээн зөвшөөрч буй юм.  Ингээд сөрөг хүчний систем нь “Үндэсний фронт” болон “Үндэсний эвсэл” ийн дүрэн дор афганистаны  нийгмийн арван жилийн дотор олсон хөгжил дэвшилийг  хадгалах асуудлыг хэлэлцүүлэхээр тавиад  байгаа юм.

UNAMA -гийн тэргүүн  Ян Кубиш нь өөрийн зүгээс  саяхан Кабулд зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр талибуудтай хийх аливаа яриа хэлэлцээг өнгөрсөн цаг үед буцаж байна гэж ойлгохын хэрэггүй гэж батлан хэлэв.  Харин ч бүр эсрэгээр,  эдгээр яриа хэлэлцээний буланд иргэний болон  ардчиллын дэвшилүүд зогсож байх ёстой гэж Ян Кубиш цохон тэмдэглэж байсан юм.

Харин үүнийг  хэрхэн  яаж хийх вэ?   Талибууд болон Гольбеддин Хекматиярыг  одоогийн афганистаны эрх баригчидтай  яриа хэлэлцээний ширээний ард суухыг       ятгах хэрэг үү? Гольбеддин  болон талибууд  өөрийнхөөрөө өөрсдийн иргэний эрхийг, ардчилсан үнэт зүйлсийг  харж байгаа . Магадгүй, арван жилийн өмнө талибуудтай  яриа хэлэлцээгээ үндэсний эвлэрлийн суурь болсон “гурван зүйлээр “ үргэлжлүүлэхэд  зарим нэгэн зүйлүүдийг өөрчлөх шаардлагатай болж мэднэ.

Ингэхдээ  яаралтай,  цаг хугацаа маш хурдтай явж байна.  НҮБ-ын Афганистан дахь бүрэн эрхт одоогийн төлөөлөгчийн хугацаа дуусахад нэг жил хагас үлдэж байна.

«Өнөөдөр  америкийн болон  НАТО-гийн цэргийг Афганистан улсаас гаргах  тухай ярьж буй юм.  НҮБ-ын шинэ асуудал тулгарч байна. Нэг бол Афганистанд үзүүлж байсан энэхүү тусламжийг нилээд хэмжээгээр  бууруулах, эсвэл  афганистаны асуудлыг шийдвэрлэхэд шинэ зарчмуудыг олоход оршиж байна» гэж Аджар Куртов үзэж байна.

Гэхдээ тэр ганцаараа биш.