3-р сарын 29-нд Алтайн  их сургуулийн түүхийн факультетэд  Дорно дахины судлаачийн өдөрт зориулан Олон улсын азийн судалгааны Алтайн төвийн нээлтийн ёслолын ажиллагаа болох юм.  Төв нь Ази тивийн судалгаандаа   боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж,  хувь хүний  оюун  санааг хөгжүүлэхэд  болон оросын боловсролыг дэлгэрүүлэхэд хийгээд олон улсын харилцаа холбоо тогтооход ашиг тус авчирах юм. Азийн судалгааны Алтайн олон улсын төв нь  Хятад, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан болон Азийн бусад орнуудын түүх, эдийн засаг, улс-төр, хэл болон соёлын  салбаруудын судалгаа ажлыг явуулахаар зорьж буй юм.

2-р сарын 8-нд Оросын шинжлэх  ухааны өдөр Алтайн хязгаарын захирагч Александр Карлин мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын ГХЯ бүс нутгийн  Алтайн Их суругулийг түшиглэн Орос-Азийн их сургуулийг байгуулах саналыг дэмжсэн гэж хэлсэн юм.  Азийн судалгааны төв нь их, дээд сургуулиудын дэд бүтцийн нэг болох юм.