Өрнөдийн ХМХ-үүд  лхагва гаригт НҮБ-ын болон АОЛ-ийн  тусгай төлөөлөгч Кофи Аннаны  сирийн хямралыг энхийн журмаар зохицуулах төлөвлөгөөг нийтэд зарлав. Аннаны санал болгосон Сирийн төлөвлөгөө нь 6 хэсэгтэй. Төлөвлөгөө нь хоёр талыг хүчирхийллийг зогсоохыг шаардсан болон Орос, Хятад улсуудын дэмжсэн улс-төрийн  яриа хэлэлцээг эхлэх зэрэг шаардлагуудыг  багтаажээ.  Түүнчлэн төлөвлөгөөгөөр  Дамаскаас жагсаалд оролцсон бүх хүмүүсийг тавьж суулахыг шаардсан бөгөөд Башар Асадыг огцрохыг шаардсан уриалга үгүй аж.  Өмнө нь Аннан мэдэгдэхдээ, түүний төлөвлөгөөг Сирийн засгийн газар сайшаасан гэж мэдэгдсэн юм.  Хэд хоногийн өмнө  НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга асан нь сирийн байдлыг зохицуулахтай холбоотой өөрийн төлөвлөгөөг Москва болон Бээжинд толилуулсан гэж мэдэгдсэн юм.

Аннаны төлөвлөгөөгөөр :

Сирийн ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан, сирийн дотоод улс-төрийн шийдвэрт хүргэх,

НҮБ –ын хяналтан  дор хүн амыг хамгаалх зорилгоор сөргөлдөгч бүх талуудыг  зэвсэгт хүчирхийллийн аливаа хэлбэрийг гаргахыг зогсоох,

Сөргөлдөөгч бүх талууд  тус улсын   зэвсэгт мөргөлдөөнд автагдсан бүс нутгуудад хүмүүнэлгийн тусламж үзүүлэхийг  хангах болон өдөр бүр хоёр цагийн хүмүүнлэгийн завсарлагыг мөрдөж байх,

Сирийн эрх баригчид эсэргүүцлийн  жагсаалд оролцсныхоо төлөө баривчлагдаад байгаа хүмүүсийг аль болох хурдан суулах ёстой юм,

Сирийн эрх баригчид  сэтгүүлчдэд чөлөөтөй тус улсаар чөлөөтэй зорчин ажлаа хийх боломжоор хангах ёстой юм,

Сирийн эрх баригчид иргэдийн  энхийн  цуглааныг чөлөөтэй  зохион явуулах эрхийг хүндэтгэж үзэх ёстой юм.