Ирээдүйн цэргийг дээд зэргээр хамгаалах дүрмийн хуягт хувцасыг Орост боловсруулж байна. «Ратник» гэж нэрлэсэн шинэ иж бүрэн  дүрмийн хувцасыг 6-р сард туршаад ирэх онд ашиглаж эхлэнэ.

 Үнэн чанартаа энэ нь байлдааны хамгаалах хувцас, холбоо, байдааны цогц эд  хэрэгсэл гэж түүнийг боловсруулсан «Кираса» компанийн ерөнхий захирал Владимир  Кормушин тэмдэглэн хэлээд «Сумын хэлтэрхийгээс хамгаалах хувцас, хуягт хантааз, дуулга байлдааны шинэчлэсэн цогц эд тоноглолд багтсан» гэв.

Оросын мэргэжилтнүүд ирээдүйн цэрэгт  тэргүүний технологи, цоо шинэ материалыг хэрэглэн хамгаалах иж бүрэн хувцасыг зохиожээ. Түүнийг «Кираса» гэж нэрлэсэн. 2002 оноос БХЯ хамгаалах хувцасыг цөөхөн ширхгээр худалдан авч байна гэж «Кираса» компанийн ерөнхий захирал Владимир Кормушкин хэлээд «Энэ хувцас хүний биеийн 90 хувийг мина, гранат, сумын хэлтэрхийгээс хамгаалж байна. Түүнээс гадна гал дөлээс 15 секунд хамгаална. Русар гэдэг оросын хосгүй ширхэгт эдээр  хувцас хийсэн» гэв.

Энэ ширхэгт эдийг атомын аж үйлдвэр болон пуужингийн үйлдвэрлэлд ашиглаж байна. Тэр гангаас арав дахин хөнгөн байсан ч олон дахин бөх бат  хосгүй шинж чанартай.

«Ратник» иж бүрэн хамгаалах хувцас тусгай дуулга, сум үл нэвтрэх вааран хуягт хамгаалал бүхий хантаазтай.Шинэ хувцас цацрагаас ч хамгаална.Хамгаалах иж бүрэн хувцас, эд хэрэгсэл хөнгөхөн бараг 10 кг жинтэй. Харин хуягт хантаазыг оролцуулан 6-р ангилалын хувцас, эд хэрэгсэл 20 орчим  кг  жинтэй болох юм.