Оросын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс “Байгалийн бүс нутаг: байгаль ба нийгэм” газар орон зайн мэдээллийн суурь цахим атласыг  боловсруулж байна.   Атласд Эрхүү мужаас гадна Буриад улс болон Забайкальскийн хязгаар болон Байгаль нуурын сав газарт   Монгол улсын зарим  нутаг дэвсгэр  орох юм.  Энэхүү  нутаг дэвсгэрт тус улсын  9 аймгийн нутаг орж байна. Төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд дуусгахаар төлөвлөж байна. Энэ бол маш том цахим бүтээл байх юм. Төслийг Оросын ШУА ийн Сибирийн салбарын системийн явц  болон удирдлагын онолын хүрээлэнгийн  хөгжлийн систем   газарзүйн порталд тавих юм. Түүнчлэн, атлас зохиогчид эрх баригч байгууллагуудын захиалгаар  ОХУ-ын   субъектуудын болон МУ-ын хот, аймгуудын атласыг тусгайлан бүтээж болох юм.