Оросын мал эмнэлгийн ажилтанууд монголын мал эмнэлгийн эмч нарт  амьтанд хүнд хагалгаа хийхийг зааж харуулна, харин монголын эм нар тэдэнд амьтныг  зүүгээр  хэрхэн эмчилдэг тухай харуулна.

Дөрвөн жилийн хугацаанд Эрхүү мужийн мал эмнэлгийн алба монголын талд бод малыг өвчнийг  оношлоход нь туслаж байгаа юм. Энэ нь Монголд төдийгүй, Орос улсад ашигт тустай  юм. Нэг талаас монголын мэргэжилтэнүүд оросын мэргэжил нэгтнүүдээсээ туршлага солилцож байна. Нөгөө талаас оросын мал эмнэлгийнхэн Монгол улсад очихдоо манай улсын мал эмнэлгийн тодорхой   шаардлагуудыг хангадаг, өөрөөр хэлбэл  энэ үгүйгээр  монголын мах оросын зах зээлд гарч чадахгүй юм. Эрхүү хотын Ангарын орчмын  мал эмнэлгийн албаны тэргүүн Борис Балыбердин хэлэхдээ

«Монгол улсад жил бүр малын нядалгаа болон мах ачихад манай мэргэжилтэн очиж ажилладаг юм. 9-12 сарын хооронд Монголын мах комбинатуудад манай 10-12 мэргэжилтэн ажилладаг. Тэд адуунд тусгай оношилгоо болон бүх  малын  туберкулезын шинжилгээг хийдэг юм. Ингэснээр  оросын мэргэжилтэнүүдийн шинжилгээг давсан зөвхөн  эрүүл малын мах нийлүүлэх оросын талын болзол нэг талаас биелэгдэж байгаа юм.

Түүнчлэн, бид монголын мал эмнэлгийн мэргэжилтэнүүдэд махыг шинжлэхийг зааж сургаж байна. Энэ нь юуны өмнө, орон нутгийн хүнсний зах дээр ажиллаж байгаа эмч нарт зориулагдсан юм. Энэ жил манай мэргэжилтэнүүдийн эхний ээлж Улаанбаатар руу урьдын адил намрын улиралд бус, харин хавар явна.  Манай ажилтанууд монголын мэргэжилтэнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх ажлынхаа хүрээнд Монгол улсын мал сүргийг иж бүрэн оношилгоонд оруулах бөгөөд тэдэнд зарим нэгэн мэс засал хийх гэж байгаагийн дотор, тухайлбал, нурууны хагалгаа юм. Энэ бүгд нь Монголд хараахан хөгжөөгүй байгаа юм» гэлээ.   

Монголчууд ч гэсэн оросуудад бас зарим зүйлүүдийг зааж сургана. Удахгүй Эрхүү хотод монголын мэргэжилтэнүүд малд хэрхэн зүү төөнүүр  тавих зааж өгнө. Тэд энэ аргад Түвдөөс суралцсан ажээ.   Зүүний эмчилгээ нь мэс заслаас зайлсхийх боломжтой болон малд хориотой наркоз бөгөөд бусад олон эм, тухайлбал, антибиотик  хэрэглэх  шаардлагагүй болж буй юм.

Гэхдээ эмгүйгээр  мал эмнэлэг болохгүй юм. Энэ нь вакцинтай холбоотой бөгөөд оросын тал мөн Монгол улсад тусламж үзүүлж буй юм.  2010 онд Монголд малын шүлхий өвчин гархад  орос улс хөрш зэргэлдээ энэ улсад уг өвчний эсрэг  вакцин төдийгүй ариутгал явуулах  тусгай автомашинуудыг нийлүүлсэн юм. Одоо малын шүлхий гарсан Монголын нилээд хэдэн аймгаас Орос руу мах нийлүүлэхийг хориглоод байгаа юм.  Намар оросын мэргэжилтэнүүд эдгээр аймгууд руу явж малын халдварт өвчнийг судлана.