7-р сарын 20-22 ний өдрүүдэд Агийн тойрогт зохион явагдах  Буриад зон олны олон улсын “Алтаргана-2012 “наадамд  оролцох шилдэг тамирчид, жүжигчид, зохион бүтээгчид, үлгэрч болон зураач уран бүтээлчдийг тус тойрогт сонгон шалгаруулж байна.  3-р срад энд сайхан бүсгүйн тэмцээн зохиогдсон юм. “Алтаргана” наадмын хүрээнд  “Дагина” тэмцээнд оролцох сайхан бүсгүйг дүүрэг бүрээс шалгаруулжээ.  Наадмын босгон дээр ийм маягийн соёл-спортын арга хэмжээнүүд  4,5,6 саруудад тасралтгүй  явагдах юм.  

Уламжлал ёсоор оросын Ардын жүжигчин Иосиф Кобзон  нь Агийн тойрогт оросын нэртэй одуудыг  урьж  тоглуулдаг юм. Энэ тухай Кобзон 2-р сард Агинскад ирэхдээ ярьсан юм. Шүүгчид  долоон хүний бүрэлдэхүүнтэй байх аж.  Наадмыг зохион байгуулагчийнхаа хувьд Забайкальскийн хязгаар нь гурван хүнээ оруулах юм. Түүнчлэн Буриад, Эрхүү муж болон Монгол, Хятад улсаас тус бүр нэг шүүгч байх юм.