Иран болон зургаан зууч улсын төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 4-р сарын 13-нд хэлэлцээ хийж эхлэнэ гэж өнөөдөр Иран улсын ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдлээ. Түүний хэлснээр бол өдөр хугацааг уялдуулан зохицуулсан юм. Уулзалт хаана хийх асуудлаар тохиролцох хэрэгтэй. Ойрын өдрүүдэд эл асуудлыг шийдвэрлэнэ. «Хэлэлцээг улс орондоо хийлгэхэд бэлэн байна гэж урьд Турк улс мэдэгдлээ. Энэ саналыг дэмжиж байна. Стамбул бол хэлэлцээ хийхэд гоц таарах хот» гэж Салехи тэмдэглэв. Ираны ГХЯ-ны тэргүүн Тегераны нисэх онгоцны буудалд Туркийн засгийн газрын тэргүүн Тайип Эрдоганыг угтах үеэрээ ийнхүү мэдэгдлээ. Эрдоган яамны нөлөө бүхий төлөөлөгчдийг тэргүүлж хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр Иранд хүрэлцэн очжээ.