Олон мянган тэмээ улс  орныхоо нийслэл хот руу явуулж, Сайд нарын танхим, хөдөө аж ахуйн яамны байшингуудыг бүслэнэ гэж египетийн тэмээ туугчид сүрдүүлсэн тухай өчигдөр тус улсын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлжээ. Туугчид египетийн мужуудын хооронд тэмээний жинг чөлөөтэй явуулахыг  шаардав. Шүлхий газар авах аюул тулгарсан учир хөдөө аж ахуйн яамнаас улс орныхоо зарим мужийн  хооронд мал чөлөөтэй явах, тээвэрлэхийг хориглосон билээ. Малыг хашаанд буюу хаалттай газарт тусгаарлуулах нь шүлхийтэй тэмцэх оновчтой арга барилын нэг юм. Шаардлагы нь биелүүлэхгүй бол тэмээ туугчид Каирт хөдөө аж ахуйн яамны байшинг бүслэхээс гадна өмнөд Асуан хот ба Улаан тэнгис хавийн мужуудын гол гол замыг  олон тэмээ туун  явуулж хаах бодолтой байна. Гадаадын аялагчдын сонирхолыг татах Абу Симбелейн түүхийн сум болон Хургада амралт   сувиллын газар энд оршдог. Египетийн хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн удирдах газраас  дээрх шаардлагын хариуд одоогоор арга хэмжээ аваагүй байна.