Эрхүүгийн олон улсын нисэх онгоцны буудал энэ зун юуны түрүүнд азийн орнууд руу хийх нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Жишээ нь 4-р сарын нэгнээс «Уралын нисэх онгоцны шугам» нисэх онгоцны компани ням гариг дутам Эрхүүгээс хятадын Гуанжоу руу нислэг хийнэ. «AirBishkek» компанийн онгоц 6-р сард Эрхүү-Бишкек-Эрхүү чиглэлээр нислэг хийж, мөн «Кыргызстан» нисэх онгоцны компанийн онгоцуудаар зорчигчдыг Эрхүүгээс Ош хотод тээвэрлэнэ. Эдүгээ «Якутия» нисэх онгоцны компани Япон руу нисэх боломжийг авч үзэж зохицуулж байна. 5-р сарын нэгнээс «Хойд салхи» компани  Туркийн Анталья руу нисэх чартерын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэнэ. Түүнчлэн «KoreanAir» 6-р сарын нэгнээс Өмнөд Солонгосын Сөүл рүү долоо хоногт хоёр удаа ахин нислэг хийж эхлэхийг нисэх онгоцны буудлын мэдээлэлд заажээ.