Сири улс өргөн цар хүрээтэй шинэтгэл явуулахыг зөвшөөрч байна гэж Сири улсаас ОХУ-д суугаа элчин зөвлөх Абу Диябэ мэдэгдэв. «Сирид шинэтгэл шаардагдсныг бид болон манай орны ерөнхийлөгч Башар Асад мэдэж байна» гэж тэрээр өчигдөр дугуй ширээний уулзалт дээр хэллээ. Үүний хамт Сири улс өнөөгийн байгуулал ба олон улсын байр сууриа хэвээр хадгалах ёстой. Сири бол хүчит гүрэн улс юм. Бид Ойрхи Дорнодод арабын ашиг сонирхолыг  хамгаалж, Иран улстай сайн харилцаатай байна» гэж Сири  улсын элчин зөвлөх хэлжээ.