Өнөөдөр тайгад гал түймэр гаарсан учир Буриадын Закаменский районд онц байдал тогтоов. «Монгол улстай хил залгаа районд ойн түймэр гарав. Түүнээс гадна Бичурский ба Сэлэнгэ районы тайга шатаж байна» гэж БНУлсын ойн аж ахуйн агентлагаас мэдээлжээ. Өнгөрсөн онд Буриадад 17 ойн түймэр нийт 150 га бүхий талбайг хамрав. «Хөдөө аж ахуйн ажлын явцад хяналтгүй гал асах нь гол шалтгаан болсон. 200 хүн гол төлөв  ой хамгаалах ажилтан, орон нутгийн оршин суугчид гал сөнөөж байна. Бичурский ба Закаменский районуудад нисдэг тэрэг хэрэглэж байна» гэж тусгай газрын хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Александра Егорова тэмдэглэв. Буриадын тайга маш эрт гал түймэрт нэрвэгдлээ. Өнгерсөн онд анхны ойн гал түймрийг дөнгөж 4-р сарын 10-нд бүртгэсэн билээ. 2011 онд Буриадын ойд 1500 гал түймэр 89 мянган га бүхий тайгыг устгажээ.