Омгийнхныг шахан хавчиж  байгаа болохоор Ливи улсаас салан тусгаарлаж мэднэ гэж ливийн тубу омгийн тэргүүлэгч Иса Абдельмажид Мансур мэдэгдэв. Тубу омгийнхон Ливийн өмнөд нутагт болон Нигер Чад улсуудад суудаг. Омог нийт 350 мянга гаруй хүнтэй. 2012 оны 2-р сарын сүүлээр  «Барка (Киренаика)  холбооны хагас автономит районыг байгуулах тухай зарлан мэдээлжээ. Энэ нь Ливийн тев Сирт хотоос  Египетийн хил хүртэл орших бүс нутаг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлажээ.