Америкийн иргэд эсэргүүцсэн ч АНУ ба НАТО эвсэл Афгнистанд үүргээ биелүүлж байна гэж өчигдөр БХ-ын сайд Леон Панетта Оттавод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр «Нью Йорк таймс» сонины газраас явуулсан санал асуулгын дүнг ийнхүү тайлбарлав. Санал асуулгад оролцсон америкийн иргэдийн гуравны хоёр  нь афганистаны дайнд америкийн оролцоог зогсоохын төлөө байгааг санал асуулгын үр дүн харуулав. «Америкийн ард түмэн афганистаны ард түмний нэгэн адил дайнд залхаж ядрасныг» тэрээр хүлээв. Афганистанд НАТО эвслийн цэрэгтэй холбоотой тохиолдол байн байн гарч байна гэж АНУ-ын БХ-ын сайд хэллээ. «Гэсэн ч дайн бол дайн юм. Бид стратегиэ цаашид үргэлжлүүлэх шийдвэр төгс байна» гэж Панетта онцлов.