БНХАУ, ӨАБНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улс  бүрэлдэхүүнд нь ордог БРИКС бүлгийн түншүүдтэйгээ харилцаа холбоог хөгжүүлэх нь гадаад улс төрийн бодлогы нь үндсэн чиглэлийн нэг хэмээн Хятад улс үзэж байна гэж БНХАУ-ын дарга Хун Зиньтао БРИКС бүлгийн гишүүдийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Делид нээгдэхийн өмнө «Российская газета» сонинд ярилцлага өгөхдээ мэдэгдлээ. Эдгээр улстай хамтын ажиллагаа нааштай хөгжиж байна гэж Хятадын удирдагч хэлэв. Хамтын ажиллагаа эдийн засгийн даярчлал, олон улсын харилцааг ардчиллах үйл явцын обьектив шаардлагад нийцэж байгааг  БНХАУ-ын дарга тэмдэглэв. Хятад улс БРИКС бүлгийн орнуудтай «стратегийн түншийн харилцаатай» байна. Бразили БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон эрчимтэй хөгжиж буй эдийн засаг бүхий анхны улс  болсон гэж тэрээр дурдав. Тус улстай хоёр талын харилцаа хөгжсээр байна. Үүний хамт Орос улс бол Хятадын БРИКС бүлгийн гол түнш хэмээн БНХАУ-ын дарга үзэж байна. Бээжин Москвагийн хоорондын харилцаа маш  эрчимтэй тогтвортой  тууштай хөгжиж байна гэж Ху Зиньтао тэмдэглэлээ. Түүнчлэн тэрээр Энэтхэг улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг дурдав. Азийн томоохон  хоёр хөрш улсын  хоорондын харилцаа холбооны  тогтвортой хөгжил хоёр улсад  төдийгүй  Ази, дэлхий дахины тогтвортой байдал, цэцэглэлт хөгжилд ашиг тустайг  тэрээр тэмдэглэжээ. Делид дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын ба бүс нутгийн үндсэн асуудлуудаар БРИКС бүлгийн гишүүн орнуудтай санаа бодол солилцоно гэж Ху Зиньтао хэллээ.