ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Энэтхэг улсад хүрэлцэн очлоо. БРИКС бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт 3-р сарын 28,29-нд энд болно. Маргааш Делид дээд хэмжээний уулзалтын гол гол хуралдаан болох юм. Өнөөдөр Дмитрий Медведев хоёр талын уулзалт удаа дараа хийж, ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нартай уулзах юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькогийн мэдээлсэнчилэн БНХАУ-ын даргатай хийх уулзалтаар Сирийн байдал,Ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн хоёр орны удирдагчид  энэ оны улс төрийн уулзалт хэлэлцээний цаг хуваарийг оролцуулан хоёр талын харилцааны өргөн цар хүрээтэй асуудлаар санаа бодол солилцоно. Дмитрий Медведев Сири, Ливи, Ойрхи Дорнодын байдлыг ӨАБНУ-ын ерөнхийлөгчтэй авч үзэж хэлэлцэнэ. Маргааш ОХУ-ын төрийн тэргүүн Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх, Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф нартай уулзана. Приходькогийн хэлснээр бол Орос,Энэтхгэг улсуудын ерөнхийлөгчид хоёр талын хэлхээ холбоо,худалдаа -эдийн засгийн  хамтын ажиллагаа, гадаад худалдааны асуудлыг  авч үзэж хэлэлцэх юм. Түүнээс гадна Энэтхэг улс ба ШХАБ-ын хоорондын хамтын ажиллагаа түүнчлэн хоёр улс  G20 бүлгийн хүрээнд хамтран ажиллах асуудал ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны байдал зэрэг олон улсын  асуудлыг хэлэлцэнэ.Мөн «Куданкулам» АЦС-ын сэдвийг хөндөх юм. Атомын энергийн салбарт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх төлөв, Орос улсыг  шинэ блок барихад оролцуулах, «Оросын гэм буруугаар биш үүссэн  техникийн түвэг бэрхшээлийг давах» асуудлыг авч үзэж хэлэлцэнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах хэллээ.