Орос улс энэ сарын 28,29-нд Делид БРИКС-ын дээд хэмжээний уулзалт  дээр Мексикт хийх «хорины» дээд хэмжээний уулзалтын өмнө форумд оролцогчдын байр суурийг уялдуулан зохицуулж, олон улсын нэлээд хурц асуудлуудыг хэлэлцэнэ. Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгийн нийслэлд хүрэлцэн очлоо.Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькогийн сэтгүүлчдэд мэдээлсэнчилэн Орос улсаас дэлхийн эдийн засгийн байдалд гүнзгий дүн шинжилгээ хийх, Олон улсын валютын санд шинэтгэл явуулах, БРИКС бүлгийн гишүүн орнуудыг сангийн хөрөнгө нэмэгдүүлэхэд оролцуулах зэрэг асуудалд гойд анхаарал тавьж байна. БРИКС-ын дээд хэмжээний уулзалтын гол гол хуралдаан маргааш болно. Дэлхийн эдийн засгийн тэнцүү тогтвортой  өсөлт, олон улсын аюулгүй байдал, олон улсын удирдах байгууллагуудын шинэтгэл,БРИКС бүлгээс тогтвортой хөгжил ба хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад оруулах хувь нэмэр  зэрэг асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Дэлхийн хөгжил ба маш ядуу улсуудад  үзүүлэх тусламж бас чухал асуудал болжээ. Энэтхэг ба өөр түншүүд БРИКС-ын удирдлагаар «Өмнөд-Өмнөд» хөгжлийн банк байгуулахыг санаачлав. Эл асуудлыг бас авч узнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович үүний өмнө мэдээлжээ. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн томоохон форум дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох тухай тэрээр мэдээлэв. Гол төлөв оросын дунд бизнесийг төлөөлөх 80 үйлдвэрлэл эрхлэгч тийшээ очлоо. Дворковичийн хэлснээр бол Энэтхэг улсаас БРИКС-ын эрчим хүчний форумыг байгуулахыг санал болгосон юм. Орос мөн санаачилгыг дэмжиж байна гэж Дворкович тэмдэглэн хэллээ.