Орос улс Вашингтонтой ПДХ системийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгчийн ирэх сонгуулиар хэн сонгогдох эсэхээс эс шалтгаалан яриа хэлэлцээгээ үргэлжүүлэхийн төлөө байна гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев цөмийн аюулгүй байдлын асуудлаар Сеулд болсон дээд хэмжээний уулзалтын  дараа болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Уулзалтын дүнг дүгнэн Медведев мэдэгдэхдээ, цөмийн терроризмын эсрэг тэмцэх олон улсын хүчин чармайлтад Орос улс их ач холбогдол өгч байна гэлээ. Оросын удирдагч мэдэгдэлдээ, Иран болон БНАСАУ цөмийн хөтөлбөрийн тулагмдсан асуудлаар яриа хэлэлцээний ширээний ард суухын төлөө Москва бололцоотой бүхнээ хийх болно.

Европ дахь ПДХ системтэй холбоотой асуудал нь Сеулийн ДХУ-ын хэлэлцэх гол сэдвийн нэг болсон юм. Орос улс нь АНУ-тай ПДХ системийн асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд сөрөг үзэгдлийг үл хөгжүүлэхийн тулд бололцоотой бүхнээ хийх болно гэж Дмитрий Медведев Сеулд болсон ДХУ-ын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Тэр хэлэхдээ, яриа хэлэлцээ нь тасраагүй бөгөөд америкийн тал түүнийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа харуулсан юм. Бид ч бас үүнийг хүсч байна. Бидэнд Европын ПДХ системийн бүхий л асуудлаар ярилцах боломж болон цаг хугацаа байна. Үүний тулд зөвлөгөөгөө үргэлжлүүлээд зогсохгүй, зарим нэг техникийн шийдвэрүүдийг гаргах ёстой юм. Яагаад гэвэл бид ч, европын орнууд ч, АНУ-ч гэсэн энэхүү системийн бүх талаас авч үзэх ойлголт үгүй байх гэж үзэж байна. Энэхүү яриа хэлэлцээнд төгсгөл байх ёстой. Тэр нь бидний хувьд ПДХ систем нь бидний эсрэг чиглэгдээгүй гэсэн баталгаа авахад нэн таатай байх болно.

Сеулийн ДХУ-ыг дүгнэн мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Медведев  бүхэлдээ сэтгэл ханамжтай байв. Тэрээр бүх асуудлуудыг шийдээгүй гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тухайлбал, 2005 онд баталсан цөмийн терроризмтэй тэмцэхтэй холбоотой Конвецыг зарим орнууд одоо болтол  батлаагүй байсаар байгаа тухай. Гэтэл энэ чиглэлийн ажил нь одоо үргэлжилсээр байгаа нь чухал юм.

“Асуудал маш хүнд хэцүү бөгөөд бид шууд хэдхэн уулзалтын дараа бүх асуудлуудыг шийдвэрлэнэ гэдэг үгүй юм. Бид цөмийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгож мэдэхн  нилээд хэдэн тодорхой асуудлуудаар ярилцсан. “Фукусима-1” АЦС дээр гарсан ослыг үл харгалзан, өнөөдөр ихэнхи улс орнууд цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй юм гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Бид нормативын суурь болох шинэ боловсруулалтыг хийх санал гарган, өнөөдрийн байгаа концвенцууд болон  цөмийн аюулгүй байдлын тухай  конвенцуудыг багтаан шинэчлэл хийхийг болон дэлхий дахинд цөмийн терроризмтэй тэмцэх санал санаачилгыг гаргасан юм. Миний бодход эдгээр нь өнөөдрийн нормативын нүнжигтэй бааз болж байна, гэхдээ бүгд батлахаар, хүлээн авахаар яарахгүй байна.”

Бүхэлдээ, ерөнхийлөгч Дмитрий Медведев онцлон тэмдэглэхдээ, цөмийн эрчим хүчний асуудлыг хэлэлцэхэд сонирхогч бүх талууд, орнуудыг оролцуулахыг зорих ёстой юм. Энэ нь БНАСАУ болон Ирантай холбоотой юм гээд Дмитрий Медведев цааш хэлэхдээ: Их яригдаж байгаа бүх улс орнууд нь илүү идэвхитэй мэтгэлцээнд оролцож байвал муугүй юм.  Эрт орой хэзээ нэгэн цагт тэд яриа хэлэлцээний ширээний ард ирж суугаад, бид олон улсын хэмжээнд нөгөө Иран юм уу, Хойд Солонгосын  цөмийн хөтөлбөрийг илүү өргөн хүрээтэй хэлэлцэх боломж гарна  гэдэгт найдаж байна гэв.

Сеулийн цөмийн аюулгүй байдлын ДХУ-д длэхийн 50 орны тэргүүн нар оролцсон юм. Тус араг хэмжээнээс гаргасан хамтарсан мэдэгдэлд мэдээлэхдээ, тухайлбал, “дэлхий дахины цөмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг бэхжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүд нь улс орнуудад  цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгод ашиглахад саад болох ёсгүй” гэжээ. Дараагийн ДХУ 2014 онд Нидерландад болно.