Сеулийн цөмийн аюулгүй байдлын асуудлаархи ДХУ-д оролцогчид мэдэгдэлдээ, цөмийн эрчим хүчийг ашигладаг улс орнууд 2013 онд өндөр баяжуулсан ураны ашиглалтыг дуусгавар болгох тухай тодорхой үйл ажиллагаагаа зарлах ёстой гэжээ. Энэ тухай ДХУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тэрчлэн тэд МАГАТЭ-гийн гол гүйцэтгэх үүрэг нь цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оршиж буйг хэлэлцэн батлав. ДХУ-танд оролцогчдын гаргасан бас нэгэн уриалга нь 2005 оны цөмийн материалыг хамгаалах тухай конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг батлахтай холбоотой үндэсний процедурыг нэн даруй явуулах тухай юм. Сеулийн ДХУ-д дээр энэхүү баримт бичгийг 2014 онд хүчин төгөлдөр болох саналыг тавьжээ. Сеулд болсон ДХУ-д дэлхийн 50 орны удирдагчид оролцож “цөмийн салбарын зэвсгийг хорогдуулах, дэлгэрүүлэхгүй байх болон цөмийн энергийг  энхийн журмаар ашиглахыг нийтлэг зорилго болгохыг” хэлэлцэн батлан. Ингэхдээ уулзалтанд оролцогчид тэмдэглэхдээ, цөмийн терроризм нь олон улсын аюулгүй байдалд чухлаар заналхийллэсэн хэвээр байна гэжээ. Тэд тэмдэглэхдээ, 2011 оны 3-р сард гарсан “Фукусима-1”  АЦС-ын ослын дараа олон улсын хамтын нийгэмлэг цөмийн аюулгүй байдлын болон техникийн асуудлуудыг “зөвшилцсөний үндсэн дээр” хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон гэв. Сеулийн ДХУ-д оролцогчид эдгээр нь “цөмийн хөтөлбөрийг найдвартай, энх тайвны зорилгоор ашиглахад тус дөхөм” болно гэдэгт итгэлтэй байна гэж үг баримт бичигт тэмдэглэжээ. Цөмийн аюулгүй байдлын асуудлаархи дараагийн ДХУ 2014 онд Нидерландад явагдана гэж Сеулийн цөмийн аюулгүй байдлын асуудлаар хийсэн ДХУ-аас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.