БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэнь талбайд болсон үйл явдалд өгсөн албан ёсны үнэлгээг хянаж үзэхийг удаа дараа санал болгосон тухай Financial Times сонинд ХКН-ын нэрээ дурдаагүй гишүүний мэдээллийг үндэслэн бичжээ. Шинжээчид тус сонины мэдээлэл лавтай эсэхийг өөр өөрээр үнэлж байна. Энэ нь цуу яриа төдий зүйл хэмээн зарим нь үзжээ. Вэнь Зябао л ийнхүү уриалж мэднэ гэж бусад нь үзсэн юм. Тэрээр Жао Зыяны ойрын ажилтан байсан хийгээд Вэнь Зябаогийн, оюутнуудтай тэртээх ерөнхий нарийн бичгийн даргатай хамт авсан гэрэл зургийг Интернетэд тархаав.

1989 оны тэмцэл хөдөлгөөнд өгсөн үнэлгээг хянаж үзэх нь улс төрийн шинэтгэлийн нэг хэсэг болж мэднэ. Вэнь Зябао БХАТХ-ын чуулганы үр дүнгээр ийн шинэтгэл явуулахыг уриалсныг Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев  «ОДХ» радиод ярилцлага өгөхдээ тэмдэглээд: «Тяньаньмэнь талбайд болсон үйл явдалд  обьектив үнэлгээ эрт орой нэгэн цагт өгөх нь гарцаагүй. Хятадад эл сэдвийг бусдаас түрүүн хөндөхийн төлөө нэг ёсны уралдаан эхлэсэн байж магадгүй. Тэгснээр улс тер, сэтгэл санааны дэмжлэг олж, түүхэнд зохих байр эзлэж болно» гэв.

Өнөө үеийн магадгүй Си Зиньпин тэргүүтэй 5 дахь үеийн ч удирдагчид хуучин үнэлгээг хянаж үзэхгүй бололтой хэмээн Андрей Карнеев үзэж байна. Гэвч Вэнь Зябао албан тушаалаа орхих үеэрээ эл асуудлыг тавьж, тэгснээрээ шийдвэрий нь түргэтгэсэн хувь хүний хувьд түүхэнд бичигдэхийг эрмэлзэж байгаа бололтой. Ямар байсан ч тэртээх үйл явдалд өгсөн үнэлгээг хянан үзэх тухай ялимгуй мэдүүлэг ч санал шүүмжлэл явуулах орон зайг өргөжүүлж байна. 1989 оны үйл явдалд өгсөн үнэлгээг буурьтай хянаж үзэх нь Терийн зөвлөлийн ерөнхий сайдын нэг бүс удаа хөндөн ярьсан улс төрийн системийн шинэтгэлд хүчит түлхэц үзүүлэх юм.

Хятадын нийгмийн либерал хэсэг нь зоримог шинэтгэлийн төлөө байна. 1989 оны үйл явдалд оролцогчдыг цагаатгах нь нэлээд эмзэг алхам болж, хятадын элитын хүчний тэнцвэрийг алдахад хүргэж мэднэ. Энэ нь хятадын удирдлага солигдох үед хүсүүштэй бүс үзэгдэл юм.

Ийн үнэлгээ өгөх хүсэл эрэлт бий. ХКН-ын обьектив байдал ч байгаа. Нам мэдээллийг монополичолж чадахгүй. Гэвч тогтоон барих хүчин зүйл ч байна. Олонхи нь эрс өөрчлелт гаргахаас эмээж байна. Хэд хэдэн удирдагч арабын хавар гэгчээс болж мэгдэн сандарч, ямар ч өөрчлөлт аажмаар гаргахын төлөө байна. Гэвч хүмүүс субьектив санаа бодолтой байдаг нь аажим тууштай хандлагад саад болно. Ямар нэг үйл явцыг тэргүүлэхийн төлөө өрсөлдэх тохиолдол гардаг. Энэ нь бүлгүүд тэмцэх эсвэл зарим удирдагчийн ашиг сонирхол харшалдах уршигтай болдог гэж Андрей Карнеев хэллээ.

Урьдын үнэлгээг хянан үзэх шаардлага гарсан. Улс төрийн элит дотроо найр тавихийн үр дүнд эргэлт гарна гэж Карнеев тэмдэглэв. Үнэлгээг аажмаар өөрчлэх юм. Хятадад байдлыг тогтвортой байлгахыг хичээдэг. Үүнд үзэл суртлын теөдий биш эд материаллаг шалтгаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээч үзэж байна.

Маш олон түшмэл өөрчлөлтээс эмээж байна. Тэд эдийн засгийн шинэтгэлийн үр дүнд бизнесийг хяналтдаа авсан. Үйлдвэрлэл эрхлэгч, түшмэдийн хоорондын үйлчилгээний далдуур солилцоо авилгалтай холбоотой. Систем ийн нэг ёсны түрээс авах эрхээ хамгаална. Энэ нь улс төрийн шинэтгэл тун аажмаар урагш ахиж байгаагийн гол шалтгаан хэмээн оросын шинжээч үзэж байна.

Тяньаньмэнь талбайд болсон үйл явдлыг одоо албан ёсны баримт бичгүүдэд «хувьсгалын эсрэг эргэлт» гэхгүй байна. Гэвч эдгээр үйл явдлын тухай үнэнийг одоогоор мэдээлэхгүй байх. Хятадын эрх баригчид үүнтэй холбогдуулан ЗХУ-ын жишээг харгалзах юм. Хэт ил тод байдал эцэст ЗХУКН-ыг дампууруулсан хэмээн тэд үзэж байна. Харин Хятад түүхийн үнэнийг өгүүлэх эмзэг бүс арга барилыг олох эсэхийг цаг үе харуулна.