Ойрын үед Монгол улстай хилтэй залгаа Хиагтын автомашины шалган нэвтрүүлэх боомтыг шинэчилнэ. Гурван жилийн өмнө хил дээрх автомашины бөөгнөрлийг ажлын цагийн хуваарийг өөрчилснөөр шийдвэрлэж байсан юм. Гэтэл сүүлийн гурван жил  хилээр гарах машины тоо гурав дахин өсчээ. Энэ тоо цаашид ч гэсэн өсөх магадлалтай тул уг асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа юм. Ажлын цагийн хуваарийг өөрчлөснөөр асуудлыг шийдэдэг өнгөрчээ. Боомтыг шинэчлэх ажлын хүрээнд  автомашинаар зорчигчдод зориулан зочид буудал, цайны газар зэргийг нээж ажлуулах юм. Боомтыг тохижилтын ажил “Хиагт” жуулчны район төслийн хүрээнд явагдах ажээ.