Орос улс инженер-техникийн зарчмын хувьд шинэ шийдвэрийг үндэслэсэн 5 дахь үеийн танкийг хунд «Арматын» сууринд зохион бүтээж байна. Энэ хэтийн төлөвтэй байлдааны машиныг алсаас жолоодох систем ба тоон их буугаар зэвсэглэнэ. Туршилтын загвар нь 2015 онд бий болох хийгээд түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа  бөөнөөр үйлдвэрлэж эхлэх юм. Шинэ боловсруулалт өнгөрсэн зууны уран сэтгэмжийн номд бичигдсэн байлдааны робот гэгчийг зохиох замаар хийсэн анхны алхам болно.

Танкийг жолоодох тоон систем болон холбооны найдвартай хамгаалалттай сувгаар тоноглох юм. Цоо шинэ материал түүний дотор онцгой хуяг хэрэглэсний ачаар ийм үр дүнд хүрэх юм. Цэргийн шинжээч Игорь Коротченко хэлэхдээ: «Энэ танк бодит байлдааны үеэр багийн гишүүдийн амь насыг хамгаалах хуягт хэрэгсэлтэй. Их буу нь хүний оролцоогүйгээр авчтомат дэглэмээр онилон чиглүүлж галлах юм. Хүн зөвхөн байг зааж, таарах сумыг шилэн авахад туслана».

2009 оноос боловсруулж буй «Армат» хүнд тавцан орчин цагийн хүнд танк, явган цэргийн байлдааны машины суурь болох юм. Оросын жанжин штаб шинэ ангилалын хуягт зэвсэг техникийг  хуурай замын цэрэгт гинжит суурин дээр зохион бүтээх хөтөлбөрийг батлав. Тэгснээр эдгээр зэвсэг техникийн бүтцийг бүрэн өөрчилж болно.

Армийн шинэтгэл буурьтай үр дүнд хүрч, цэргийн байлдааны бэлэн байдал ба орчин цагийн зэвсэг техникийн хангамж нэмэгдсэн гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев саяхан БХЯ-ны коллегийн хуралдаан дээр мэдэгдээд: «Шинэчлэлийн ачаар орчин цагийн аюул сорилтод илүү сайн хариулж, бидэнд тулгарах хожмын аюулыг няцааж чадах шинэ Зэвсэгт хүчин бий болсон» гэлээ.

Улсаас армийг ахин зэвсэглэхэд 20 триллион рубль буюу 660 тэрбум орчим доллар 2020 он хүртэл гаргах нь Зэвсэгт хүчнийг шинэ загварын зэвсгээр зэвсэглэх талаар чанарын хувьд шинэ өөрчлөлт гаргах юм. Одоо Оросын армид орчин цагийн зэвсэг техник 15 хувь эзлэж байхад арван жилийн дараа 70 хувьд хүрнэ. Өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн зорилго орчин цагийн ямар ч аюул сорилтын хариуд зохих ажиллагаа явуулах хүчирхэг байлдааны чадвартай армийг байгуулахад оршино.