Энэ онд Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн хүрээнд орчин цагийн нисэх онгоцны буудал хотод барих юм. Түүнийг 6-р сарын эхээр ашиглалтад оруулна гэж барилгачид мэдээллээ. Энэ нь Оросын Алс Дорнодын хамгийн орчин цагийн нисэх онгоцны буудал болно. Гурван давхар том байшин шилэн мэт гялалзан харагдана. Нисч буух ба зогсох шинэ хоёр зурвасыг барьж дуусав. Эдгээр зурвас орчин цагийн нисэх онгоцуудыг үйлчлэх боломжтой. Хуучин нисч буух зурвасыг шинэчилж дуусч байна.

«Владиовостокын терминал» хаалттай хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Дмитрий Черненков бол цөөн үгтэй ажил хэрэгч залуу хүн юм. Залуу байсан ч Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлын орчин цагийн баталгаат агуулгыг барих ажилд оролцсон байна. Ярилцлага өгөх завгүй байна гэж Черненков хэлээд хэвлэлийн тоймд хандахыг санал болгов. З-р сар гэхэд барилгын ажил 93 хувиар хийгдээд байна. Хамгийн гол нь  Владивостокын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулснаар  оруулж гаргах чадвар нь хоёр дахин нэмэгдэж, цагт бараг 1500 хүнд хүрнэ. Шинэ буудал нь олон улсын нисэх онгоцны дамжин нэвтрэх төв болно гэж Приморский хязгаарын оршин суугчид найдаж байна.

«Иргэний нисэх хүчний нийгэм-эдийн засгийн хөгжил» сэдвээр саяхан диплом хамгаалсан мэдээллийн захиргааны залуу менежер Денис Гарин хэлэхдээ: «5-р ангийн оюутан байхдаа дипломын сэдвийг шилэн авсан. Приморский хязгаар ганц нисэх онгоцны буудалтай. Би энд дадлага хийж, диплом хамгаалаад ажиллаж байна. Манай бүс нутаг ба Оросын холбооны эрх баригчид Владивостокын нисэх онгоцны буудлыг олон улсын дамжин нэвтрэх төв болгох телевлегеетэй байна. Бидний газар зүйн байрлал дамжин нэвтрэх нислэг хийх боломж Хятад, Солонгос, Япон ба бусад улсад олгож байна. Томоохон нисэх онгоцны компаниудын сонирхолыг татах нь чухал зорилт болсон. 2017 он гэхэд үйлчилгээний тувшингээр Номхон далайн бүс нутгийн эхний арван буудлын тоонд орох зорилго тавьсан» гэлээ.

Владивостокоос нисэх онгоцны буудал хүртэл 44 км замыг 47 минутийн дотор туулна. Хурдан автобус хотын төв талбайгаас нисэх онгоцны буудал хүртэл ийнхүү нэг цаг хүрэхгүй хугацаа яваад хүрэх юм.