Афганистанд АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн америкийн оршин суугчдын гуравны хоёр нь үзэж байна гэж америкийн «Нью Йорк таймс» сонинд бичжээ. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад цэргийн ажиллагаа зохисгүй буюу маш муу явагдаж байна хэмээн асуултад хариулагчдын 68 хувь нь үзсэн байна. Харин 2011 оны 11-р сард дөнгөж 42 хувь нь ийн санаа бодолтой байсан. Түүнээс гадна 69 хувь нь Афганистанд АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоохын төлөө байна. Үүний хамт америкийн цэргийг Афганистанаас товлосон өдөр хугацаанаас өмнө гаргах хэрэгтэй гэж санал асуулгад оролцогчдын дөнгөж 44 хувь нь үзэж байна. НАТО эвслийн цэргийн командлал 2014 оны эцэс гэхэд Афганистаны байдалд тавих хяналтыг орон нутгийн аюулгүй байдлын хүчинд бүрэн төгс шилжүүлэх төлөвлөгөөтэй байна.