Пүрэв гаригт Багдадад хуралдах Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын удирдагчид албан тушаалаа орхихийг Сирийн ерөнхийлөгч Башар Асадад уриалахгүй гэж Иракийн ГХЯ-ны тэргүүн Хошияр Зибари сэтгүүлчдэд мэдээллээ. Арабын улсуудын холбооноос ямар ерөнхийлөгчтэй байх саналыг сирийн оршин суугчдад тулгах гээгүйг сайд мэдэгдлээ. Сирийн иргэд дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн арга замыг олох ёстой. Тухайлбал олон улсын ажиглагчид сонгуульд байлцвал зохино гэж Зибари тэмдэглэв. Түүний хэлснээр бол дээд хэмжээний уулзалтад оролцогчид сирийн хямралыг зохицуулах талаар НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннанаас дэвшүүлсэн зургаан зүйл анги бүхий төлөвлөгөөг сайшаана. Аннаны саналуудын уг чанар мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх тал зөвшөлцэхэд оршино. Сирийн сөрөг хүчнийг зэвсэглэх тухай Катар, Саудын Арави хоёр улсын уриа хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлж мэднэ гэж Иракийн ГХ-ийн сайд тэмдэглэв. Сирийн дотоод хэрэгт гаднаас оролцож цэргийн ажиллагаа явуулах шаардлага үгүй хэмээн Зибари үзэж байна.