Олон улсын театрын өдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын театрын зүтгэлтнүүдийн холбооны дарга Александр Калягин ба америкийн нэрд гарсан жүжигчин Жон Малкович нар өнөөдөр театрын зүтгэлтнүүдэд баяр хүргэв. Тэд театрын жүжигчин, найруулагчид ер нь театрын бүх ажилтны бүтээлч үйл ажиллагаа өвөрмөц, агуулга төгөлдэр байхыг хүсэн өрөөжээ. Олон улсын театрын өдрийг тэмдэглэх ёслол журам байхгүй. Гэвч мөн өдөр Москвад Оросын «Алтан баг» үндэсний театрын шагналд дэвшүүлсэн жүжгүүдийн наадам жил дутам нээгддэг.