Умард Солонгос хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргах хууль ёсны эрхээсээ татгалзах гээгүйг өнөөдөр тус улсын ЦТАК агентлаг мэдээлэв. Мэдээллийн агентлагийн мэдэгдлээс харахад ямар ч тусгаар улс хиймэл дагуулаа хөөргэх хууль ёсны эрхтэй. Энэ нь эдийн засгийн хөгжлийн чухал үе шат юм. 4-р сарын дундуур хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах пуужингаа хөөргэхээс татгалзахыг үүний өмнө АНУ, Япон ба өөр хэд хэдэн улсаас БНАСАУ-д уриалсан билээ. Хиймэл дагуулыг хөөргэх нэрийдлээр алсын тусгалтай баллистик пуужинг туршина гэж эдгээр улс сэжиглэв. НҮБ-ын АЗ-ийн тусгай тогтоолоор пуужингийн туршилт хийхийг БНАСАУ хориглосон юм.