НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөнд нь Дамаскаас албан ёсоор өгсөн хариуг авсан тухай  өчигдөр орой Женевэд Аннаны албан ёсны төлөөлөгч Ахмад Фавзи мэдэгджээ. Тэрээр Сирийн эрх баригчдын илгээлт бичгийн агуулгыг тайлбарлаагүй боловч НҮБ ба Арабын улсууын холбооны онц эрхт төлөөлөгч «баримт бичгийг судлаж, ойрын үед Дамаскад хариу өгөхийг» тэмдэглэв. 3-р сарын 14-нд Аннан Сирийн засгийн газраас зохицуулалтын төлөвлөгөөнд нь өгсөн анхны хариуг авсан билээ. Дамаскын байр сууринд сэтгэл дундуур байна гэж тэр үед Аннан хэлжээ. Үүний хамт тэрээр 3-р сарын 26-нд Хятад руу явахынхаа өмнөхөн Москвад хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ НҮБ-ын ажиглагчдыг Сири улс руу явуулах боломж байгааг тэмдэглэв. Мөн түүнчлэн сирийн асуудлыг шийдвэрлэх өдөр хугацааг дураараа тогтоохгүй байхыг уриалжээ. Сирийн засгийн газраас хямралыг зохицуулах замаар анхны идэвхтэй алхам хийнэ гэлдэгт Аннан найдаж байна. Сирийн оршин суугчид л улс орныхоо ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч үзэж байна. 3-р сарын 21-нд НҮБ-ын АЗ-өөс зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талаас хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоож, хүмүүнлэгийн тусламжийн ачааг энгийн хүн амд хүргэх шаардлага бүхий мэдэгдлийг батласан билээ. НҮБ-ын онц эрхт төлөөлөгчтэй сайн дураараа ажиллахыг мэдэгдэлд ерөнхийлөгч Башар Асад болон сирийн сөрөг хүчний төлөөлөгчдэд уриалжээ.