БНАСАУ-аас алсын тусгалтай баллистик пуужинг хөөргөхтэй холбогдуулан Агаарын довтолгооноос хамгаалах хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал Японы өөрийгөө хамгаалах хүчин авсан байна. БХ-ын сайд Наоки Танакын тушаалаар АДХ цэрэг Исигаки  арлын ба өөр баазад амдан сөнөөх пуужингуудаа бэлэн байдалд оруулж эхлэв. «Ижис» ажиглах систем бүхий гурван эскадрын мина зөөгч хөлөг онгоцыг Зүүн Хятад ба Японы тэнгис руу явуулна.4-р сарын дундуур хөөргэхээр товлосон умард солонгосын пуужин чиг замаасаа хазайлвал устгах туушаал японы засгийн газраас баасан гаригт Өөрийгөө хамгаалах хүчинд өгч магадгүй. Ерөнхий сайд Ёсихико Нодагийн даргалах Японы аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 3-р сарын 30-нд хуралдснаас хойш ийн тушаал өгч мэднэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Дэлхийн хиймэл дагуулаа 4-р сарын 12-16-ны хооронд хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж үүний өмнө БНАСАУ зарлан мэдээлсэн билээ. Гэвч Пхеньян үнэн чанартаа алсын тусгалтай баллистик пуужингаа ахин турших гэж байна хэмээн гадаадын шинжээчид таамаглав.