2012 онд АНУ ПДХ системийн асуудлаар  Орос улстай тохиролцож чадахгүй байх гэж өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Түүний хэлснээр бол «өнөөгийн нөхцөл ийн буурьтай зөвлөлдөөн хийхэд таарахгүй байна». Вашингтон Москва хоёр эл асуудал дээр 2013 онд ажиллавал зохино гэж АНУ-ын ерөнхийлөгч Сеулд цөмийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт дээр тэмдэглэн хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч өчигдөр ОХУ-ын төрийн тэргүүн Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтынхаа үр дүн, тохиролцсон зүйлийг лавлан тодруулах хүсэлтийн хариуд ийнхүү мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдвол ПДХ системийн асуудлаар илүү уян хатан бодлого явуулна гэж Обама дээд хэмжээний уулзалт дээр амлав. Түүнчлэн тэрээр эл асуудлын шийдвэрийг үл түргэтгэх хүсэлтийг ОХУ-ын ерөнхийлэгчээр сонгогдсон Владимир Путинд дамжуулахыг Дмитрий Медведевээс хүсчээ.