Олон улсын аюулгүй байдал цөмийн аюулгүй байдлын асуудлыг авч үзэж хэлэлцэж байгаа олон улсын дээд хэмжээний уулзалтын шийдвэрүүдээс шалтгаална гэж өнөөдөр Сеулд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэлд цөмийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын 2 дахь өдөр өнгөрлөө. Дээд хэмжээний уулзалтын ажлын хуралдаанаар цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үндэсний арга хэмжээнүүд ба олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв. АНУ 2010 онд Вашингтонд түрүүчийн форум дээр авсан үүргээ биелүүлнэ гэж Америкийн ерөнхийлөгч тэмдэглэсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. АНУ цөмийн материалын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, аюул учруулж болзошгүй хэмээн үзсэн ийм материалыг тусгай районд шилжүүлж буюу ахин боловсруулж хоргүй болгосон тухай тэрээр мэдээллээ. Цөмийн терроризм олон улсын аюулгүй байдалд заналхийлсээр байна. Иймээс тэрээр сонор сэрэмжтэй байхыг уриалав. Дэлхийн олон газар нутагт цөмийн материалын аюулгөй байдлыг тэр болгон зохих ёсоор хангаагүй гэж Барак Обама тэмдэглэн хэллээ.