АНУ ПДХ системээ Европын төдийгүй Ази, Ойрхи Дорнодын орнуудад байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж Вашингтонд АНУ-ын БХ-ын сайдын туслах Мадлен Кридон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. АНУ Ази Номхон далайн бүс нутагт Австрали, Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтран ажиллаж, ПДХ системээ байрлууна гэж тэрээр хэлэв. Түүнчлэн АНУ Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудтай мэдээлэл солилцохын хариуд шуурхай ажиллагааг улам нийцүүлэн сайжруулах бодолтой байна. Кридоны хэлснээр бол  ПДХ системийн шинэ шинэ бүрэлдүүн хэсгийг Ази, Ойрхи Дорнодод байрлуулах нь Иран, БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн хийгээд Тегеран Пхеньян хоёр алсын тусгалтай баллистик пуужинтай болсон нөхцөлд АНУ-ыг хамгаалах зорилготой юм. Эдшгээ ПДХ системийг Европт байрлуулж байгаа нь Ази, Ойрхи Дорнодод «пуужингаас хамгаалах бамбай» байгуулах загвар болно хэмээн Вашингтон үзэж байна. АНУ болон түүний холбоотнуудын байгуулж буй ПДХ систем олон улсын хүчний тэнцвэрийг алдагдуулж, улс орны нь аюулгүй байдалд заналхийлэж мэднэ гэж ОХУ үзэж байна.