Забайкальскд ихэнхи нутгаар орсон цасан бүрхүүл  хайлсны улмаас  болон  хуурай салхитай цаг агаарын байдлаас болж гал түймрээс сэрэмжилж  өнөөдөр онцгой байдлын дэглэм зарлав.Хөдөө аж ахуйн талбайнуудыг хуурай өвс, ургамлыг шатаах замаар  цэвэрлэхийг хоригложээ. Гэтэл орон нутгийн хүмүүс үүнийг үл тоож байгаа аж. “Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус  бүс нутагт 25 зөвшөөрөлгүй гал тавьсныг хиймэл дагуулын мониторинг илрүүлжээ.  Ийм түймрийн хагас нь хот суурин газрын болон тосгоны  ойролцоо гарчээ. Хоёр дахь хэсэг нь хөдөөгийн замын  хуурай өвс, ургамлыг шатааснаас болсон “гэж  ОХУ ын Забайкальскийн ОБЯ-ны удирдах газраас уламжилжээ.Өнгөрсөн жил Забайкальскд 185 мянга гаруй ойн түймэр гарсны улмаас 227 мянга гаруй га газар шатжээ. Түймрийн хохирол 285 сая рубль болсон бөгөөд түймэр унтраахад зориулан 160 гаруй сая рублийг   зарцуулжээ.