Ираны ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад Душанбед болсон   бүс нутгийн Афганистаны асуудлаарх эдийн засгийн 5 дахь бага хурал дээр хэлсэн үгэндээ АНУ болон НАТО-г шүүмжлэв.  Ахмадинежад тэднийг Афганистанд колончлолыг сэргээсэн болон Дорнодахинд нээлттэй ноёрхол тогтоох гэсэн буруутгажээ. Махмуд Ахмадинежадын  үзэж байгаагаар,  “Афганистаны тогтвортой байдал нь АНУ болон НАТО-г хир түргэн тус улсаас гарахаас шалтгаалж” буй аж.  “Тэднийг гарсны дараа мансууруулах бодисны асуудал ч шийдэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна“ гэж ираны ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрээр нэмж хэлэхдээ,  “Афганистанд гадаадын  цэргийнхний үзүүлсэн  хохирлыг нөхөхийн тулд” арван жилийн турш НАТО гийн цэргийн ашгийнхаа  25 %  Афганистан улсад жил бүр өгөх юм уу, эсвэл НАТО-гийн гишүүн орнуудын төсвийн 5 % олгох ёстой “гэлээ.Ираны ерөнхийлөгчийн үг хэлэн үеэр Төрийн нарийн бичгийн даргын туслах Роберт Блейк  бага хурлын заалыг ихэмсгээр хаяж гарав.