Нисэгчийн бүхээгийг  радио - идэвхит долгион болон нарны туяанаас хамгаалах  хосгүй   Т- 50 тав дахь үеийн онгоцыг Орос улсад үйдвэрлэв. Агаарын довтолгооноос  хамгаалах дайсны   радарын дохио нисэгчийн  бүхээгт нөлөөлөхгүй, бүхээгний дотор талд тоноглогдсон төхөөрөмжүүд нь тагнуулын цахим системд үл харагдана.

Гол нууц нь  Обнинск /Оросын төв хэсгийн Калужская мужийн/ шинжлэх ухааны хотхоны “Технология” компаний мэргэжилтэнүүдийн бүтээсэн алт, инди болон цагаан тугалганы  тоосонцор юм .  Нэг давхрын зузаан нь 20 нанометр, бүх хальсны зузаан -90 нанометр.  Нанометр нь метрийн тэрбумын нэг хэсэг, тиймээс түүнийг энгийн нүдээр харж боломгүй байдаг юм. Тоосонцорыг тусгай  төхөөрөмжөөр онгоцны бүхээгний бүхий л шилэн дээгүүр  жигд  шүршдэг ажээ.  Нэг машиныг бүрхэд хоёр грамм орчим алт шаардлагатай. Дэлхийн олон улс орнуудад аль хэдийнээс агаарын болон тэнгисийн цэргийн хөлгүүдэд үл мэдэгдүүлэх  хальсаар бүрж эхэлсэн гэж Оросын сөнөөгч онгоцны туршигч нисэгч Магомед Толбоев тэмдэглээд

«Америкууд ч бүрмэлийг хийхэд ажиллаж байсан бөгөөд бид бүр 80-аад оноос эхэлж ажилласан юм.  Онгоц радио идэвхит системийн туяанд цохигдох үед   хамгийн гол нь илэрсэн  дохио нь нисэх аппаратнаас бага байдаг юм. Энэ  нь онгоцны бүтцийг  өөрчилсний дүнд болдог, өөрөөр хэлбэл,  нөлөөлөх буланг юм уу, химийн будгийг   өөрчилснөөр ийм үзүүлэлтэнд хүрдэг. Эдгээр чиглэлүүдийн  нэг бүр нь радар дээр машиныг  үл мэдэгдүүлнэ. Хамгийн гол зорилго бол онгоцны хэмжээг дэлгэцнээ багасгах явдал» гэлээ.

Тавдахь  үеийн онгоцны гол зорилт бол радараас  бүхээгний төхөөрөмжийг нуух явдал юм.  Хэрэв онгоцны    далавч болон  биеийг   хөнгөн цагаанаар бүрж далдалдаг  бол бүхээгэнд   орчин үеийн агаарын довтолгоонос хамгаалсан төхөөрөмжийг  “нуудаг” байна. Алт, цагаан тугалга болон индий нь  шинэ нано бүрмэл болохын тулд  олон төрлийн материалуудын дунд, олон жилийн туршилтын замыг туулж иржээ. Оросын мэргэжилтэнүүдийн хамгийн сүүлийн үеийн бүтээл  болох Т-50 онгоц нь цэргийн  сүр хүчийг  нэмэгдүүлэх болно гэж avia.ru интернет порталын  тэргүүн Роман  Гусаров хэлээд

«Ийм маягийн тунгалаг элементийн бүрмэлийг бүтээхэд  маш хэцүү байдаг. Ингэхдээ хангалтттай гэрлийг нэвтрүүлдэг байх ёстой юм. Тиймээс энэ нь технологийн цаашдын  хөгжилд болон агаарын хөлөг онгоцны  үл үзэгдэх явдлыг  нэмэгдүүлэх ажиллагаанд  маш чухал алхам болсон» гэлээ.

Тав дахь үеийн Т-50 онгоцны  нислэгийн туршилтуудыг  явуулсны дараа шинэ бүрмэлээр бүрнэ. 2015 оноос тус онгоцыг олноор үйлдвэрлэхээр төлөвлөж буй юм.