БНАСАУ болон АНУ хэлхээ холбоогоо болон  яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж,  хүрсэн тохиролцоогоо харилцан хүндэтгэж байх болно  гэдэгт  Хятад улс найдаж байна. Энэ тухай Сеулд БНХАУ-ын дарга Ху Зиньтао АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай  өнөөдөр хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Ху Зиньтао тэмдэглэхдээ,  АНУ болон Хятад улсын хоорондын яриа хэлэлцээг үргэлжүүлэх нь манай хоёр орны харилцааг сайжруулах боломжтой юм гэж  “Синьхуа” агентлаг уламжилжээ. БНХАУ болон Солонгосын хойгийн  цөмийн тулгамдсан асуудлууд сэдэв нь Ху Зиньтао болон Барак Обама нарын уулзалтын гол сэдэв болов. БНХАУ-ын дарга АНУ-ын ерөнхийлөгчтэй  хийсэн  яриа хэлэлцээний  үеэр  Хятад улс   БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон байдлалд  нэн түгшиж байна гэдгээ илэрхийлсэн тухай даваа гаригийн  Цагаан Ордноос уулзалтын дүнгийн талаар мэдээнд уламжилжээ. Түүнчлэн, Вашингтоны баталж  байгаагаар, яриа хэлэлцээний үеэр АНУ болон БНХАУ нь  4-р сарын дунд үеэр БНАСАУ төлөвлөж байгаа  өдөөн хатгалгаа явуулж, баллистик пуужингийн туршилт хйивэл, хоёр тал үйл ажиллагаагаа зохицуулах талаар тохиролцсон тухай Интерфакс уламжилжээ.