Хоёр талын хамтын ажиллагааны болон олон улсын тулгамдсан асуудлуудыг Орос болон АНУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Барак Обама  нар  уулзалтынхаа үеэр хэлэлцэн тохиролцов. Өмнө нь хэл амаа ололцохгүй байсан Сирийн асуудал дээр    Москва, Вашингтон нь огтлолцох цэгээ олоод байгаа бөгөөд тэд НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны эрх мэдлийг сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дэмжиж буй юм.

Сүүлийн үед орос-америкийн гурван уулзалт  дээд хэмжээний “талбаруудад”   болов. Гонолуна, Довил болон Йокогама. Талууд стратегийн давшилтын  зэвсгийг болон довтолгооны зэвсгийг хязгаарлах шинэ гэрээ байгуулж, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай тохиролцсон юм. Одоогийн дөрөвдэхь уулзалт нь  шийдвэрлэх уулзалт юм. “Бид хамтдаа олон зүйлийг  хийж чадлаа. Бүхэлдээ сүүлийн арван жилийн манай хоёр  орны хамтын ажиллагааг амжилттай гэж дүгнэж болно” гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч нар Ойрхи-Дорнод болон Афганистан, Ираны болоод мэдээж хэрэг Сирийн хурц асуудлуудыг хөндөн ярилцав.  Уулзалтын дараа Дмитрий Медведев хэлэхдээ «Ерөнхийлөгч Обама  бид нар анхны тохиролцооны  сайн цэгт хүрч, Сирийн сөргөлдөгч талуудын  хооронд хамтын ажиллагааны  замыг тавих  болно гэдэгт найдаж байна. Иймээс НҮБ-ын тусгай төлөөлөгч  Кофи Аннанд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.  Бид их саад бэрхшээл учруулахгүйгээр иргэний дайны заналхийллийг хэрэгжүүлэхгүй байх тийм зүйлүүдийг хийх ёстой юм. Ингэхдээ сөргөлдөөнийг яриа хэлэлцээнд оролцогч бүх талууд хоорондын бүрэн дүүрэн ойлголцлоор дуусгахыг зорих ёстой юм» гэлээ.     

Орос болон АНУ  нь өөрийн үйл ажиллагааг зохицуулахдаа, юуны түрүүнд, тулгамдсан асуудлууд руу хандуулах буюу,тухайн тохиолдолд, Сирийн байдал юм гэж Барак Обама мэдэгдэлдээ цохон тэмдэглээд «Манай хандлагуудын хүнд хэцүүг үл  харгалзан  бид цус асгаруулалтыг зогсоох,  сирийн ард түмний  хууль ёсны  төлөөлөгчид, хууль ёсны засгийн газрыг байгуулах тийм механизмыг бий болгох боломжтой  Кофи Аннаны эрх мэдлийг дэмжихийг зөвшөөрсөн юм» гэлээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн хувьд гэвэл, талууд “тав дээр  нэмэх нэг” яриа хэлэлцээг  явуулах шаардлагатай гэж үзсэн юм. Иранд  олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үндэстний  эв нэгдэлдээ эргэн ороход  нь болон цөмийн хөтөлбөрийг байлдааны бус, энхийн журмаар хэрэгжүүлэхэд нь шийдвэртэй нөлөөлөх хэрэгтэй юм.  Хоёр ерөнхийлөгч Хойд Солонгосын засгийн газарт тус улсыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчихөөс зайлсхийж,   пуужингийн туршилт явуулахгүй байх  дохио илгээхээр шийдвэрлэсэн юм.