Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нар хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд нилээд дэвшил гарсныг тэмдэглэцгээв. Ли Мен Бакийн хэлснээр, сүүлийн жилүүдэд   Орос, Өмнөд Солонгосын “хамтын ажиллагаа нилээд өссөн”. Түүнчлэн, дэлхийн хямралын нөхцөлд Орос улс “эдийн засгийн өндөр өсөлтийг харуулж чадсан” гэж   Ли Мен  Бак цохон тэмдэглэв. Тэрээр оросын төлөөлөгчдийг  ДХБ-д нэгдэн орсонтой холбогдуулан  баяр хүргэв. Хариуд нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэхдээ, Ли Мен Бактай уулзаж байгаа 7 дахь уулзалт нь “хоёр орны  харилцааны хосгүй өндөр идэвхийг  гэрчилж байгаагийн зэрэгцээ  бидний хоорондын хувийн найрсаг харилцааг харуулж буй юм “гэв. “ Манай хоёр орны хоорондын худалдаа, хүмүүнлэгийн болон бусад харилдцаануудыг хөгжүүлэхэд Таны оруулсан хувь нэмрийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Аюулгүй байдлын асуудлын  Сөүлийн ДХУ нь  өндөр хэмжээнд зохиогдоно гэдэгт итгэл дүүрэн байна" гэдгээ Д.Медведев илэрхийлэв.