Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнөөдөр цөмийн зэвсгийн эсрэг  хөдөлгөөний  хэдэн зуун идэвхтнүүд хуран цуглараад байна. Японы ХМХ-үүдийн мэдээлж буйгаар, өмнөд солонгосын цөмийн эсрэг  40 орчим олон нийтийн байгууллагын 500 хүн болон Япон, Тайвань болон АНУ-ын үзэл нэгтэнүүд ням гаригийн үдэш Сөүлийн төмөр замын өртөөний   орчимд  цугларчээ. Арга хэмжээг зохион байгуулагчид Өмнөд Солонгосын цахилгаан тасалддаг   АЦС-ын асуудалтай байдлыг шүүмжилж байлаа. Тэдний үзэж байгаагаар, ДХУ дээр  цөмийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх биш, харин цөмийн зэвсгийг хорогдуулах болон АЦС-ыг ашиглахаас бүр мөсөн татгалзах ёстой аж. Японы идэвхтэнүүд  Сөүлд зориудаар ирсэн бөгөөд  өнгөрсөн онд тус улсад гарсан  “Фукусима-1” АЦС-ын ослыг сануулж, дэлхийн олон нийтийг ийм төрлийн ослыг давтахгуйн  тулд  цөмийн энергийн үйлдвэрлэлээс татгалзахыг уриалжээ.